
Балканы хойгт үер бууж 50 хүн амиа алдсанд “Eurovision” тэмцээний ялагч Кончива Вурст хариуцлага хүлээх ёстой гэж үнэн алдартны сүмийн удирдлагууд мэдэгджээ. Тэднийхээр уг нэр хүндтэй тэмцээнд Австрийн этгээд уран бүтээлч ялсантай давхцан байгалийн гамшиг болсон нь энгийн үзэгдэл биш гэнэ. Тиймээс Кончитаг ялуулсаны төлөө Бурхан биднийг шийтгэж байгаа гэж хэлжээ. Сербийн үнэн алдартны сүмийн тэргүүн Патриарх Ириней “Үер бидний гэм нүглийг угааж байна” гэж ярьсан байна. Серби, Босни Хорватад болсон үерийн улмаас 150 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Сэтгэгдэл (1)