
Анх Украин улсад үүссэн хүний эрхийг Хамгаалах ФЕМЕН гэдэг эмэгтэйчүүдийн байгууллагын салбарууд одоо дэлхийн улс орон бүрт бий болж байна. Испани улсад ч гэсэн эмэгтэйчүүдийн ФЕМЕН хөдөлгөөний салбар бий болжээ. Энэхүү салбар тус хөдөлгөөнд нэгдэхийг хүссэн эмэгтэйчүүдэд зориулан саяхан тусгай сургалт явуулах болжээ. ФЕМЕН хөдөлгөөн дэлхий даяар олон тооны эсэргүүцлийн үйл ажиллагааг явуулж байсан. Пап ламыг сонгох ёслол дээр хүртэл ФЕМЕН хөдөлгөөний эмэгтэйчүүд цээжин биеэ нүцгэлэн эсэргүүцэл илэрхийлж байсан билээ. Харин чармай нүцгэн эмэгтэйчүүд нуруу цээжин дээрээ эсэргүүцлийн үг бичээд тэмцэж байгаа нь хамгаалалтын ажилтнууд, цагдаа нарт төдийгүй, жирийн хүмүүст төдийлөн таалагддаггүй.