
Индонез улсын Суматра арал дээр байдаг Тессо Нило гэдэг Үндэсний Дархан Цаазат газарт эргүүл хийж явсан байгаль хамгаалагчид Суматрын хоёр зааны хүүрийг олж илрүүлсэн байна. Тэдний соёог нь авахын тулд хулгайн анчид ийм хэрэг үйлдсэн байна. Хоёр зааны нэг нь насанд хүрсэн эмэгчин амьтан бол нөгөө нь тугал байжээ. Одоо Дэлхий дээр Суматра арлын зааны төрөл зүйлээс ердөө 2400-2800 амьтан үлдсэн гэж үздэг. Суматра арал дээр байдаг зэрлэг зааны сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд эрс хорогдож байгаа нь хүмүүс цагаан будаан талбайг гаргаж авахын тулд ширэнгэн ойг ихээр шатааж, аж үйлдвэрийн газрууд олноор бий болж зэрлэг амьтдын амьдрах орон зай улам бүр хумигдан багассаар байгаатай холбоотой ажээ.