
Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжиан Уйгурын автономит мужийн цагдаа нар террорист халдлагын хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж 200 гаруй лалын шашинтныг хоморголон баривчилжээ. Шинжианы нийслэл Урумчи хотод цуврал дэлбэрэлт гарч байгаад шашны хэт туйлшрагч бүлэглэлүүд буруутай гэж Хятадын эрх баригчид үзэж байна. Цагдаа нар лалын шашинт Уйгуруудын оршин суудаг Хотан, Кашгар, Аксу хэмээх засаг захиргааны нэгжүүдэд үзлэг шалгалт явуулах болжээ. Байгалийн баялаг ихтэй Шинжианд шилжин суурьшсан Хан үндэстний Хятадууд болон Уйгурууд байнга тэмцэлдэж, үймээн дэгдээдэг байжээ. Хятадын хүн амын 90 хувийг эзэлдэг Хан үндэстнүүд Уйгуруудыг хавчин гадуурхдаг юм.