Хятадын Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор энэ онд 5 сая машинаа устгалд оруулахаар төлөвлөжээ. Мөн автомашин эзэмших зөвшөөрлийг 37 хувиар бууруулсанаар 2015 он гэхэд агаарын бохирдол эрс буурна гэж тооцсон ажээ. Удаан хугацаанд ашиглаж буй машинуудыг устгаснаар агаарт ялгарах хорт хийг багасгана гэж үзэж байна. Жолооч нар он нь хуучирсан машинаа сайн дураараа авчирч тушааснаар 2500-14,500 юань буюу 400-2,300 долларыг төлбөрт авах юм. Хятадын агаарын бохирдол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдөх хэмжээнээс дөрөв дахин их байгаа нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна.
