Японы “AKB48” хэмээх 140 гишүүнтэй алдарт хамтлагийн хоёр дуучин руу хөрөө барьсан этгээд дайрчээ. Ивате мужид шүтэн бишрэгчидтэй уулзаж байсан охид руу 24 настай гэмт этгээд дайрч шархдуулсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Хамтлагийн гишүүд болох 19 настай Рина Каваей, 18 настай Анна Ирияама нар хүнд гэмтсэн ажээ. Мөн уг халдлагыг зогсоох гэж байсан хоёр бие хамгаалагч бэртсэн байна. Поп ододтой уулзахаар дугаарлан зогсож байсан хэдэн зуун шүтэн бишрэгчдийн дотроос гэнэт нэг хүн 50 см урттай хөрөө барин дайрсан талаар гэрчүүд мэдээлэв. Халдлагыг үйлдэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. “AKB48” нь 2010 онд хамгийн олон гишүүнтэй хамтлагаар Геннисийн номонд бүртгэгдэж байжээ.

Сэтгэгдэл (1)