АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Афганистанд гэнэт айлчлахдаа ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзах хүсэлтэй байсан боловч тэрээр татгалзсан хариу өгчээ. АНУ-ын засаг захиргаа энэ оны сүүл гэхэд Афганистанаас бүх цэргүүдээ гаргана хэмээн мэдэгдсэн нь Карзайн дургүйцлийг төрүүлсэн юм. Хоёр орны удирдагчид албан ёсоор уулзаагүй боловч утсаар ярилцан Афганистаны аюулаас хамгаалах хүчний үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшлийн талаар хэлэлцжээ. Афганд ирэх 14-нд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатыг явуулахаар зарласан бөгөөд одоогийн ерөнхийлөгч Карзай залгамжлагч Залмай Расулаа сонгуульд өрсөлдүүлж байна.
