
Тайландын 86 настай эзэн хаан Пумипон Адульядет тус улсад төрийн эргэлт хийсэн цэргийн засаглалыг хүлээн зөвшөөрсөн зарлиг гаргажээ. Ингэснээр улс орныг удирдаж буй генерал енерал Прайут Чан-Очагийн бүрэн эрх баталгаажсан байна. Цэргийн дэглэмийнхэн хуучин төрийн эрхийг барьж байсан ерөнхий сайд Инглак Шинаватраг баривчилж, удалгүй сулласан ажээ. Түүнийг улс төрд оролцохоос хориглож, гадагш зорчихдоо цэргийн эрхтнүүдээс заавал зөвшөөрөл авах хэрэгтэй гэж үзжээ. Ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газрыг огцруулж Тайландад цэргийн дэглэм тогтоосон явдлыг олон улс шүүмжилж байна. Армийн зүгээс таваас олон хүн цугларахыг хориглоод байгаа боловч амралтын өдрүүдээр цэргийн дэглэмийг эсэргүүцсэн ард иргэд жагсаал цуглаан зохион байгуулжээ. Цэргийн дэглэмийнхэн улс орноо тогтвортой болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.