
Украины нийслэл Киев хотын даргын албан тушаалд хүнд жингийн боксын дэлхийн аварга Виталий Кличко сонгогджээ. Энэ сарын 25-ны ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн зохион байгуулсан орон нутгийн сонгуульд Виталий 57 хувийн санал авсан байна. Тэрээр ерөнхийлөгч асан Виктор Януковичийг түлхэн унагахын төлөө тэмцлийг манлайлан оролцож байсан юм. Виталийг ерөнхийлөгчид нэр дэвшинэ хэмээн таамаглаж байсан ч түүний оронд Петро Порошенко нэр дэвшиж ялалт байгуулсан билээ. Виталий Кличко Украины томоохон компаниудаас татвар ихээр хураан авах, төсвийг зохистой зарцуулахад анхаарлаа хандуулна гэж амласан байна.