Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр ор сураггүй алга болсон онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзэх болсон шалтгаанаа Малайзын эрх баригчид олон нийтэд дэлгэлээ. Хайгуулын ажлын явцад авсан хиймэл дагуулын зураг болон бусад мэдээллийг зорчигчдын ар гэрийнхэнд ил болгосон байна. 47 уг хуудас уг материал нь Их Британийн “Иммарсат” компанийн хайгуулын мэдээлэл ажээ. 239 зорчигчтой онгоцны сэгийг өнөөг хүртэл олж чадаагүй, Энэтхэгийн далайд хайгуул үргэлжилж байна.



