
Өмнөд Солонгосын Жансеон мужийн эмнэлэгт гарсан галын уршгаар 20 гаруй өвчтөн, сувилагч амиа алджээ. Сөүл хотоос өмнө зүгт 300 км зайтай орших “Хёосаранг” эмнэлэгт нас барсан хүмүүсийн дийлэнх нь хэвтэн эмчлүүлж байсан 70-80 насны өндөр настнууд байсан ажээ. Галыг хагас цагийн дотор унтраасан бөгөөд хохирогчдын дийлэнх нь хорт утаанд хордсон гэсэн мэдээллийг албаныхан өгч байна. Мөн шархадсан зургаан хүний биеийн байдал тун тааруу байгаа гэв. Өнгөрсөн сард хөлөг онгоц сүйрч 300 зорчигч амиа алдсанд ерөнхийлөгч Пак Ген Хи уучлалт хүссэн билээ.

Сэтгэгдэл (1)