
Эквадорын экс ерөнхийлөгч Жамил Махуадыг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Харвардын их сургуулийн багш Махуадыг 1990-ээд онд төрийн дээд албан тушаал хашиж байхдаа улсын мөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан гэж буруутгаж байна. Экс ерөнхийлөгч энэ хэрэгт буруугүй хэмээн өөрийгөө зөвтгөж, 2000 оны төрийн эргэлтийн дараа АНУ-д шилжин суурьшсан юм. 1999 оны банкны хямралаар Махуадын дансыг царцаахад Эквадорын валютаа доллар болгон солиулж авчээ. Тус улсын 20 гаруй банк хаалгаа барьсанд ерөнхийлөгчийг буруутган зарга үүсгэж эхэлсэн бөгөөд олон улсын сүлжээгээр эрэн сурвалжлуулах хүсэлтээ 2011 онд өгсөн байна. Хэрэв түүнийг баривчилвал 8-12 жилийн хорих ялаар шийтгэх юм. “Үүнд ямар ч улс төрийн хавчлага байхгүй. Эквадорын хуулийг биелүүлэх ёстой” хэмээн шүүгч Серрано хэлжээ.