Пакистаны иргэн 30 настай Фарзана Биби бүсгүй хайр сэтгэлдээ хөтлөгдөн гэр бүлийнхнийхээ заасан хүнтэй гэрлээгүйн төлөө амиа алджээ. Бүсгүйг ар гэрийнхэн нь чулуу, тоосго шидэж хөнөөсөн байна. Фарзанаг хөнөөхөд ах, дүү нар, өмнөх сүйт залуу нь оролцсон талаар хэргийг нүдээр харсан гэрчүүд мэдээлэв. Түүний гэр бүлийнхэн охиныг нь хулгайлан авч явж, эхнэрээ болгосон Мухаммед Икбалыг буруутган, түүнд ял оноохоор шүүхэд өгчээ. Фарзана нөхөр Мухаммедын хамт шүүхээс гарч явахад нь гэр бүлийнхэн нь чулуу шидэлж хөнөөчихөд зугтсан байна. Пакистаны одоогийн хуулиар хүний амийг хөнөөсөн гэр бүлийнхэн нь хариуцлага хүлээх ёстой. Харамсалтай нь тус улсад жил бүр хэдэн зуун охидыг ар гэрийнхэн нь хөнөөсөөр байна. Иймэрхүү аллагуудын дийлэнх нь нийтэд мэдэгдэлгүй өнгөрдөг ажээ. Эдгээр гэмт хэрэгтнүүд шашны хуулиа хатуу дагаж, гэр бүл үймүүлэгсдийг чулуугаар хөнөөсөөр байна.




Сэтгэгдэл (1)