
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Украины шинэ ерөнхийлөгч Петро Прошенкотой утсаар ярилцаж, бүх талаар дэмжиж туслана гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр ерөнхийлөгч Петро Прошенкод сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд юуны түрүүнд Украины эдийн засгийг хөгжүүлэхэд туслана гэдгээ амласан байна. Мөн Украины армийг бэхжүүлэхэд цэрэг, техникээр туслана гэж мэдэгджээ. Энэ хооронд Украины арми салан тусгаарлагчдын эсрэг ажиллагааг явуулсаар байна.