Бразилийн дэлхийн аваргыг зохион байгуулагч Манаус хотод Амазон мөрний давалгаа эргээс хальж байгаа тул үерийн аюулаас сэрэмжилж онц байдал зарлажээ. Манаус хотын иргэдийн хурлын төлөөлөгч Жакира Оливейра 180 хоног онц байдал зарлаж, үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болсон талаар мэдээлэв. Тус хотын “Arena Amazonia” цэнгэлдэхэд ирэх зургадугаар сарын 14-нд Англи, Итали, 22-нд Португаль, Америкийн хөлбөмбөгийн багууд өрсөлдөнө. Харин Бразилийн нийслэл Рео Де Жанеро хотод хөлбөмбөгийн аваргыг зохион байгуулахад хэтэрхий мөнгө зарцуулж байгааг эсэргүүцсэн 1500 хүн тэмцэл өрнүүлж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Тэд дэлхийн аваргыг далимдуулан авилгал авахын оронд нийгэмд тустай ажил хийхийг уриалж байгаа ажээ.