Тунисын дотоод хэргийн сайд Лотфи Бен Жеддоугийн гэр рүү буутай этгээдүүд дайрчээ. Энэ үеэр сайдыг хамгаалах гэж оролдсон дөрвөн цагдаа алагдаж, хоёр хүн шархадсан байна. Уг халдлагын цаад эзэн хэн болох нь тодорхойгүй байгаа ч Тунисын цэргүүдтэй сүүлийн хэдэн жилийн турш тэмцэлдэж буй лалын шашинтнуудыг хамгийн түрүүнд сэжиглэж байгаа ажээ. 2011 оны хувьсгалын дараа Тунист лалын шашинтнууд шариатын хуулийг хэрэгжүүлэхээр тэмцэлдэж ирсэн юм. Тунист халдлага гарах болсон нь хөрш зэргэлдээ Ливийн үймээнтэй холбоотой гэж эрх баригчид эмээж байна.

