Төв болон Зүүн Европын нутагт амьдардаг намгийн бор мэлхий нь ороо нь орохоор цэнхэр өнгөтэй болж хувирдаг туйлын сонин амьтан ажээ. Нас гүйцсэн эр мэлхий 7 см урт биетэй, бор улаан өнгөтэй байдаг. Гэхдээ жил бүрийн гурваас зургадугаар сарын хооронд тэд хамелеон шиг зүсээ хувиргаж чаддаг юм. Энэ үед мэлхийнүүд ичээнээсээ гарч, үр удмаа үлдээх байгалийн зан үйлийг үйлддэг. Ингээд бор мэлхийнүүд хэдэн мянгаараа цугладаг болохоор эр, эмээрээ ялгарах гэж өнгөө хувиргадаг гэнэ. Эр нь цэнхэр болж, эм нь бороороо үлддэг болохоор ямар ч будлиан гардаггүй байна.



