Тайландад цэргийн дэглэм тогтоосны дараа баривчлагдаад байсан улс төр, нийгмийн зүтгэлтэн 124 хүнийг сулласан талаар армиас мэдээлэв. Тус улсад улс төрийн бослого тэмцэл газар авч, энгийн иргэдийн амь нас хохирч байгаа энэ үед жагсаал цуглаан хийхийг хориглож, 253 хүнийг баривчилсан байна. Арми ерөнхий сайд Инглак Шинаватраг сулласан ч гадаад улс оронд зөвшөөрөлгүйгээр зорчихыг нь хориглосон юм. Ийнхүү хорьсон хүмүүсийг суллаж байгаа ч өмнөх Засгийн газрыг дэмжигчдийг саатуулсан хэвээр байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
