
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тагнуулын албаны нууцыг олон нийтэд задруулсан Эдуард Сноуденыг эх нутагт нь буцаахыг шаардлаа. Өдгөө 30 настай Сноудены АНУ-ын иргэний үнэмлэхийг хүчингүй болгосон учир ОХУ-д түр орогнож байгаа билээ. Сноуден өөрийгөө мэргэшсэн тагнуулч, дээд түвшний шинжээч хэмээн зарласны дараа Жон Керри АНУ-д буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Жон Керри “Улс орондоо ихээхэн хэмжээний хохирол учруулсан Сноуден Америк хүн юм бол улсынхаа хуулийг дагах ёстой” гэв. Сноуден өөрийгөө ердийн нэг системийн ажилтан байсан гэдгийг үгүйсгэн “Энэ бол хүмүүсийг төөрөгдүүлэх арга” гэж тайлбарласан юм. Тэрээр компьютерийн технологийн салбарын мэргэжилтэн байхдаа ҮАБА ба ТТГ-ын нууц туршуул хийн өндөр түвшинд АНУ-ын Засгийн газрын сонирхлын дагуу даалгавар биелүүлж байсан ажээ.
Сэтгэгдэл (1)