Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжиан мужийн Уйгурын 55 хүнийг удаа дараа гарч буй аллага, террорист халдлагад буруутган баривчилжээ. Эдгээр хүмүүсийн гуравт нь цаазын ял оноосон байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүн Шинжианы 7000 мянган хүнтэй цэнгэлдэх хүрээлэнд орон яллагдагч этгээдийг ачааны машин дээр ачин явж буйгаа олны нүдэн дээр харуулсан байна. Цагдаа нар гартаа буу зэвсэг барьж, ялтнуудыг гавлаж, толгойгоо бөхийлгөхийг шаарджээ. Энэ нь Хятадын хууль чанга болохыг бусад террористуудад харуулах зорилготой гэнэ.



Өнгөрсөн долоо хоногт Шинжианы Урумчи хотод таван амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 39 хүний аминд хүрсэн юм. Үүнээс өмнө хэд хэдэн удаа хутга барьсан этгээдүүд олон нийтийн газар цугларсан хүмүүсийг хороосон билээ. Тиймээс Хятадын эрх баригчид террорист халдлагад буруутай хэмээн сэжиглэж, Уйгуруудыг хоморголон баривчилсаар байна.