
Хятад, Хойд Солонгосын хилийг дамнан оршдог Тюмэн гол дээгүүр 804 метр урттай гүүр барихаар болсон талаар “Yonhap” агентлаг мэдээлэв. Хойд Солонгос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд дээрх гүүрийг 2015-2016 оны хооронд нээхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын удирдагчид уг гүүрийг барихад 137 сая юань буюу 21,9 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ. Мөн хоёр орны хил дээр оршдог Хойд Солонгосын Амнок буюу Хятадын Ялу гэж нэрлэдэг голоор дамнуулан гүүр барих юм байна. Өнгөрсөн жилээс хойш гурав дахь удаагаа цөмийн туршилт хийсэн Хойд Солонгосчуудтай Азийн орнуудаас Хятад хамгийн гүнзгий харилцаатай байдаг ажээ.