Өмнөд Солонгосын Жансеон мужийн “Хёосаранг” эмнэлэгт гарсан галын уршгаар 20 гаруй өвчтөн, сувилагч амиа алдсанд захирал Ли Са Мүн уучлалт гуйж сөгдлөө. Сөүл хотоос өмнө зүгт 300 км зайтай орших эмнэлэгт нас барсан хүмүүсийн дийлэнх нь хэвтэн эмчлүүлж байсан 70-80 насны өндөр настнууд байсан ажээ. Галыг хагас цагийн дотор унтраасан бөгөөд хохирогчдын дийлэнх нь хорт утаанд хордсон гэсэн мэдээллийг албаныхан өгсөн юм. Өнгөрсөн сард хөлөг онгоц сүйрч 300 зорчигч амиа алдсанд ерөнхийлөгч Пак Ген Хи уучлалт хүссэн билээ.
