Жүжигчин Брэд Питтийг “Maleficent” киноны нээлтийн улаан хивсний ёслолд оролцож байхад нэгэн эр түүн рүү дайрсан байна. Питт гэмтэж, бэртээгүй бөгөөд удалгүй шүтэн бишрэгчиддээ гарын үсгээ өгч эхэлжээ. Үйл явдлыг нүдээр харсан хүмүүсийн хэлж буйгаар шүтэн бишрэгчдийн нэг нь саадыг давж, жүжигчний биед хүрэхийг завдтал цагдаа нар гавласан гэнэ. Уг арга хэмжээнд Питт эхнэр Жолитой хамт хүрэлцэн ирсэн ажээ.

