Японы газрын тос зөөвөрлөгч хөлөг онгоц Хиези боомтын ойролцоо дэлбэрч, багийн найман гишүүний дөрөв нь ноцтой бэртсэн талаар эргийн хамгаалалтын албанаас мэдээлэв. Мөн нэг хүн ор сураггүй алга болсон нь онгоцны ахмад юм. Одоо түүнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. 998 тонн жинтэй зөөвөрлөгч хөлөг онгоцноос хар утаа суунаглаж, гал гарч эхэлсэнийг гэрчүүд мэдэгдэж байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд дэлбэрэлт болоход багийнхан хөлгийн тавцан дээр ажиллаж байсан гэнэ.

Сэтгэгдэл (1)