
Нигерийн хойд нутагт лалын шашинт улс байгуулахын төлөө тэмцдэг Боко Харам бүлэглэл дунд сургуулийн шалгалтандаа бэлтгэж байсан 16-18 насны 200 гаруй охидыг хулгайлан авч явсан. Эдгээр охидын дөрөв нь зугтаж, гэртээ иргэж ирсэн талаар орон нутгийн эрх баригчид мэдээлэв. Охид яаж зугтсан, тэнд хэрхэн амьдарч байсан талаараа нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Нигерийн арми АНУ-ын мэргэжилтний багийн тусламжтайгаар барьцааны охидыг нууж буй байршлыг илрүүлээд буй юм. Хэт даврагчдын барьцаанаас охидыг суллахад АНУ тагнуулын нисгэгчтэй болон нисэгчгүй онгоц, 30 орчим мэргэжилтнээ Нигери рүү илгээсэн байна. Боко Харам Африкт газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч Нигерь улсын иргэдийн амь насыг удаа дараа харгислан хөнөөж байгаа ч эрх баригчид гэмт хэргийг таслан зогсоож чадахгүй байгаа билээ.