АНУ-ын Юта мужийн их сургуулийн эрдэмтэд генетик инженерчлэлийн аргаар гаргаж авсан аалзан ямаануудыг тэжээдэг байна. Аалзан ямаа бол цэвэр шинжлэх ухааны бүтээл. Эдгээр амьтдыг гадна талаас нь харахад энгийн ямаанаас ялгагдах зүйлгүй харагдах боловч аалзны ДНК-ын мэдээллийг суулгасан байна. Эдгээр ямаануудаас гарч буй сүүнээс аалзны тороор хийдэг торгон утас гаргаж авах боломжтой. Аалзны торгон утсыг хэрэглээнд ашигладаггүй. Гэхдээ аалзан ямааны сүүгээр загасны уурга, сум нэвтэрдэггүй хантааз, мэс засал хийх утас зэрэг бат бөх материалуудыг гаргаж авдаг. Энд амьтдын түүхий эдийг арвилан хэмнэлттэйгээр ашиглах генетикийн судалгаа явагдаж байдаг юм. Мэдээж хэрэг аалз үржүүлж, утас гаргаж авна гэдэг боломжгүй учир ямаа үржүүлэх нь илүү хялбар байдаг бололтой.
