Энэтхэгийн далайд осолдсон гэж үзэж буй Малайзын онгоцны хар хайрцгийг илрүүлэх “Bluefin-21” төхөөрөмж сүүлчийн даалгавраа гүйцэтгээд иржээ. Далайн гүнд 850 км квадрат талбайд аялсан уг робот төхөөрөмж юу ч илрүүлж чадаагүй байна. Ингэснээр Малайзын онгоцтой холбоотой мэдээлэл нууц хэвээр үлдлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард онгоцны хар хайрцагнаас дохио ирүүлсэн гэж мэдэгдэж байсан боловч юу ч олоогүй болохоор хайгуулаа зогсоох эсэх тухай ярилцаж эхэлжээ. Австралийн тээврийн аюулгүй байдлын товчоо дуут дохио өөр аргаас ирсэн гэж үзэж байна.





