
Японд инфляци 23 жилийн түүхэнд байгаагүй ихээр буюу өнгөрсөн оныхтой харьцуулахад 3,2 хувиар өссөн байна. Засгийн газар дөрөвдүгээр сарын 1-нд борлуулалтын татварын хэмжээг 5-8 хувиар нэмэгдүүлжээ. Засгийн газар инфляцыг барих арга хэмжээ авч байгаа ч бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурч байгаа тул бизнес эрхлэгчид үргүй зардал гаргахаас эмээх болжээ. Тиймээс Японы Засгийн газар эдийн засгаа сэргээх урт хугацааны хөтөлбөрийг боловсруулж байна.