
Славянск хотод байлдааны нисдэг тэрэг осолдож, Украины 14 цэрэг алагджээ. Нисдэг тэргэнд зургаан дайчин, зургаан багийн гишүүн зорчиж явжээ. Энэ хооронд Украины арми Славянск, Краматорскт цэргийн ажиллагаа явуулсан хэвээр байна. Уг ажиллагааны уршгаар сургууль, цэцэрлэг дэлбэрэлтэд өртөж есөн иргэн шархадсаны дотор 4 настай хүү байгаа юм. Дэлбэрэлтэд өртсөн сургуулийн багш, сурагчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Украинд хүний эрхийг зөрчих явдал газар авч байгааг мэргэжилтнүүд сануулав.
Сэтгэгдэл (1)