Хятад, Вьетнамын газар нутгийн маргаан хурцдаж байгаа энэ үед Азийн орнууд Сингапурт Шангри-Ла хэлэлцээр буюу Аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалтанд Япон, АНУ-тай хамтран онцлох үүрэгтэй оролцож байгаа нь Хятадын дургүйцлийг төрүүлэв. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хагель уулзалтанд ирж, Азийн асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа нь Хятадад таалагдсангүй. Энэхүү уулзалтаар Өмнөд болон Зүүн Хятадын тэнгисийн асуудлаар ярилцаж, Хятад, Филиппин, Вьетнамын зөрчлийг намжаахыг зорьж байна.

Сэтгэгдэл (1)