
Дэлхийн хүн амын 30 хувь буюу 2,1 тэрбум хүн хэт таргалалттай юмуу илүүдэл жинтэй байгаа нь 33 жилийн өмнөхөөс 47 хувиар өссөн үзүүлэлт болохыг судлаачид онцолжээ. 1981 онд энэ тоо 857 сая байсан юм. Судлаачид 188 орны дүн мэдээлэлд үндэслэн хэт таргалттай хүмүүсийн дотор хүүхдийн эзлэх хувь өндөр байгааг анхааруулж байна. Төв болон Хойд Америк, Номхон далай, Карибын орнууд энэ үзүүлэлтээр тэргүүлж байгаа ажээ. Мөн АНУ, Египет, Гондурас, Саудын Араб, Шинэ Зеланд улсууд тарган хүмүүсээрээ тэргүүлжээ. Эдгээр орнуудын эрэгтэйчүүдийн 58 хувь, эмэгтэйчүүдийн 65 хувь нь тэр тарган байна. Таргалалт нь зүрх судас, чихрийн шижин өвчинд нөлөөлдөг гол хүчин зүйл юм.

Сэтгэгдэл (1)