Порно бичлэгт донтсон эрчүүд тэнэг болдгийг судлаачид анхааруулж байна. Насанд хүрэгчдийн киног хэт их үзсэн хүний тархи агшиж эхэлдгийг Германы хүний хөгжлийн хүрээлэнгийн судлаачид тогтоожээ. Тэд 21-45 насны цоо эрүүл эрчүүдийг харьцуулсан судласны дүнд ингэж үзсэн байна. Ингээд тархийг агшаагаад зогсохгүй залхуу болгож байгааг нотолжээ. Мөн ухаалаг эрчүүд насанд хүрэгчдийн кино бага үздэг гэж дүгнэсэн ажээ. Өнгөрсөн онд Зүүн Лондоны их сургуулийн судлаачид 16-20 насны хөвгүүдийн 90 хувь, охидын 80 хувь нь порно үздэг болохыг нотолсон юм.

Сэтгэгдэл (2)