Хятадын Шинжианы автономит мужийн оршин суугч 113 настай Азатихан Савути 70 настай Аимти Ахемти нар хуримаа хийсэн байна. Хосууд 2013 оноос эхлэн болзож байгаад саяхан гэрлэжээ. 70 настай Аимти “Бид хамтдаа аз жаргалтай байдаг. Түүний надаас 43 насаар эгч гэдэг нь сонин биш. Тэр маш халамжтай” хэмээн ярив. Аимти эхнэртээ гэрлэх санал тавихад анхандаа зөвшөөрөөгүй боловч эцэст нь бодлоо өөрчилжээ. Хосууд урьд өмнө нь хэнд ч ингэж дурлаж байгаагүй хэмээн ярьж байна.



Сэтгэгдэл (1)