Хэрэв та чемоданыг ачаа бараагаа зөөвөрлөх гэж барьж явдаг эд гэж боддог бол андуурч байна. Хятадын зохион бүтээгч Хи Лианцай жолоодож болдог чемоданыг зохион бүтээжээ. Уг цахилгаан чемодан нь дугуйтайгаас гадна жижиг мотортой юм. Батерейгаар ажилладаг уг төхөөрөмжийг дүүртэл нь цэнэглээд 19-59 км газар явах боломжтой. Мөн хулгайчаас хамгаалах дохиолол, GPS механизмыг суурилуулж өгчээ. Ингээд хүссэн газраа саадгүй хүрэхээс гадна хажуудаа чемодан чирэлгүйгээр бүх юмаа хадгалаад явж болох нь ээ. Ноён Хи уг хэрэгслийг зохион бүтээх гэж 10 жилийн хугацаа зарцуулсан байна.



Сэтгэгдэл (5)