
Бразилийн домогт хөлбөмбөгчин Пелегийн хүү, Сантос” клубын хаалгач асан Эдсон Чолби хар тамхины наймаанд оролцож, мөнгө угаасан хэргээр 33 жил хоригдох ял авчээ. Өдгөө 43 настай Эдсоныг хар тамхи наймаалдаг бүлэглэлүүдтэй холбоотой гэж үзэж байна. Тэрээр шинэ наймааныхаа талаар хамтрагч нартайгаа утсаар ярилцаж байгаад баригджээ. 2005 онд түүнийг кокаин наймаалсан хэргээр баривчлаад жилийн дараа суллаж байжээ. Пелегийн гурав дахь хүү Эдсоны иргэний үнэмлэхийг хураан авсан бөгөөд давж заалдах эрхтэй гэжээ.

