Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд ор сураггүй алга болсон Малайзын онгоцыг Энэтхэгийн далайд хайгаад өнөөг хүртэл ямар ч ул мөр олоогүй билээ. Хайгуул ийнхүү урагшгүй явагдаж байгаа тул эрлийн ажлыг хоёр сарын хугацаанд түр хойшлуулж, зорчигчдын ар гэрийнхний найдлага тасраад байна. Тэд эрлийн чиглэлийг өөрчилж, хайгуулаа үргэлжлүүлэхийг шаардаж байгаа бөгөөд орчин үеийн технологи хөгжсөн өнөө үед тийм том онгоцыг хиймэл дагуулаар илрүүлээгүй гэдэгт итгэж чадахгүй байгаа ажээ. Австралийн зорчигч Род Берроузын 84 настай ээж амьд яваа насандаа онгоцонд юу тохиолдсоныг мэдэхгүй нь бололтой хэмээн бухимдаж сууна.
