
Малайзын цагдаа нар 15 настай охиныг бүлэглэн хүчиндсэн 38 хүний 13-ыг нь баривчилжээ. Малайзын хойд хэсэгт орших Келантан муж буюу хар тамхичдын үүрлэдэг газар дээрх жигшүүрт хэрэг гарсан байна. Хохирогчийг олон цагийн турш ээлжлэн хүчирхийлсэн хэрэгт цагдаа нар лалын шашинтнуудыг буруутгаж байгаа ажээ. Хэргийг үйлдсэн газраас 20 метрийн зайтай айлууд оршин суудаг атал хохирогчид хэн ч туслаагүй гэнэ. Малайзад 2012 онд 3,000 хүчингийн хэрэг бүртгэгдсэний 52 хувь нь 16-аас доош насны охидыг хохироосон байжээ. Гэмт хэрэгтнүүдийг 30-аас дээш жилээр шоронд хорьж, ташуурдах шийтгэл оноож, интернэтээр зургийг нь олонд дэлгэх нь нийтлэг юм.
Сэтгэгдэл (6)