Бразиль улс энэ сарын 12-нд нээлтээ хийх дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд зориулж, 12 цэнгэлдэх хүрээлэн барьж ашиглалтад оруулж буй нь олон нийтээс багагүй шүүмжлэл хүртсэн. Тэгвэл 1969 онд баригдсан “Beira-Rio” цэнгэлдэхийн засварын ажил дуусчээ. Уг цэнгэлдэхийн цахилгаан тоног төхөөрөмжийг шинэчилж, дээвэр, үзэгчдийн суудлыг нь орчин үеийнх болгон өөрчилсөн байна. Тухайлбал, дээвэр хэсгийг нь борооны усаар цэвэрлэхээр торхнууд суурилуулж өгснөөр усны хэрэглээг хэмнэх юм. Мөн 70 суудал нэмж, музей, хэвлэлийн өрөө, дэлгүүрийг нь найман минутын дотор үзэж сонирхох боломжтой болгожээ.




















Сэтгэгдэл (2)