Украин ОХУ-аас нийлүүлсэн байгалийн хийн нөхөн төлбөрт 786 сая доллар өгөхөөр болсоноо Берлиний уулзалтын дараагаар мэдэгджээ. Талууд өнгөрсөн 11 дүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх байгалийн хийн хэрэглээнд нийт 3.5 тэрбум ам.доллар төлөхөөр тохиролцсон юм. “Gazprom” дөрөвдүгээр сараас эхлэн Украйнд нийлүүлэх байгалийн хийн төлбөрөө 81 хувиар нэмсэн ажээ.


Сэтгэгдэл (3)