ОХУ-ын бүрэлдэхүүнд багтсан Крым Украйны мөнгөн тэмдэгт гривняг хэрэглээнээс бүрэн халж, рублийг нэвтрүүлж дуусчээ. Ингэснээр Крымийн дэлгүүр, үйлчилгээний газрууд зөвхөн рублиэр гүйлгээ хийнэ гэж ОХУ-ын Төв банкнаас мэдэгдэв. Энэ хооронд Украины ерөнхийлөгч Петро Порошенко газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалах гэж хичээж байгаа ч салан тусгаарлахын төлөө тэмцэл өрнөсөөр байна.

Сэтгэгдэл (1)