АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дэлхийн дулааралд нөлөөлж буй хорт хийн ялгаруулалтыг багасгах зорилгоор нүүрс шатаадаг үйлдвэрүүдэд шинэ журам хэрэгжүүлэхээр болжээ. Энэ журмыг хэрэгжүүлсэнээр нүүрсчхүлийн хий ялгаруулж буй 1,600 үйлдвэрийн хорт утааг 2030 он гэхэд 30 хувиар бууруулахаар төлөвлөсөн байна. Хятад, Энэтхэг зэрэг орнууд хүрээлэн буй орчны асуудалд санаа зовж буй энэ үед Америк үлгэр жишээ болох ёстой гэж Обама хэлжээ. АНУ-д нүүрсхүчлийн хий ялгаруулж буй компаниудын худалдаалах, худалдан авах эрхийг Сенатаас хязгаарлаж, нэмэлт төлбөр тооцох болсон байна.

