Салан тусгаарлагчдын тэмцэл өрнөж буй Украины Славянск хотод өнчин хүүхдийг асрах газар их бууны дайралтад өртжээ. Азаар энэ сарын 19-нд асрах төвийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлсэн тул хүний амь нас эрсдээгүй байна. Энэ бол хүүхэд асрах төвийн барилгад халдсан гурав дахь тохиолдол юм. Дээрх халдлагын улмаас уг барилгын цонх хагарч, дээвэр, хана нь эвдэрсэн байна. Тиймээс энэ байрыг засах ямар ч аргагүй болж, шинэ газар нүүх шаардлага тулгарчээ. Украины ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Славянск хотод Засгийн газрын цэргүүдийн ажиллагаа идэвхжиж, эмх замбараагүй байдал газар авсаар байна. Өнөөдөр гэхэд тэсрэх бөмбөгөнд өртсөн дөрвөн хүн хүнд шархадсан ажээ.


