Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Японы Хирошима хотод АНУ атомын бөмбөг хаяснаас хойш бараг 70 жилийн дараа тус хот жуулчдын очих дуртай хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг болжээ. 2013 он гэхэд атомын бөмбөгийн хохирогчдод зориулсан дурсгалын музейг 200 гаруй мянган жуулчин үзэж сонирхсон байна. Атомыг бөмбөг хаясан газрыг 1996 онд Юнеско соёлын өвдөө бүртгэн авсан байдаг. Хирошима хот 2012 онд 363 мянган жуулчин хүлээн авч улсдаа тэргүүлжээ.