“RevMedx” компанийн захирал Эндрью Барофскай бууны суманд оногдож, үхлийн аюултай тулгарсан хүмүүсийг аврах арга бодож олжээ. Орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээсэн ариутгагч бодисыг дотроо агуулсан XStat тариураар бууны шархыг хэдхэн секундын дотор анагааж болно. Энэхүү бүтээгдэхүүн нь цус алдалтыг зогсоох онцгой чадвартай гэнэ. Уламжлалт аргаар цусыг тогтоохдоо марли, тампон ашигладаг бол энэхүү тариурыг хэрэглэснээр хоромхон зуур бохирдлыг цэвэрлэх юм байна. Цус алдалт нь нас баралтын гол шалтгаан болдог гэнэ. Энэхүү дэвшилтэт бүтээгдэхүүнийг энэ оноос эхлэн АНУ-ын цэргүүдэд хэрэглэж эхлэх бөгөөд эмнэлгийн салбарт ашиглах боломжтой гэж үзэж байгаа юм.




Сэтгэгдэл (1)