
Энэтхэгийн Уттар Парадеш мужид 14,16 настай эгч дүү хоёрыг хүчиндэж, хөнөөснийхөө дараа цогцсыг нь модонд дүүжилсэн харгис хэрэг гарсан. Цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан таван хүн баривчилсаны хоёр нь цагдаа юм. Дээрх жигшүүрт хэргийг эсэргүүцсэн олон мянган хүн Уттар Парадешийн нийслэл Лакхнау хотын парга Акхилеш Ядавын ордны гадна жагсаж, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоохыг шаарджээ. Жагсагчдыг тараах гэж 100 гаруй цагдаа нар ус шүршсэний дотор эмэгтэй цагдаа нар ч байсан гэнэ. 2012 онд Дели хотын автобусаар зорчиж явсан 23 настай охиныг хүчирхийлж, харгисласан хэрэг Энэтхэг даяар үймээн дэгдээсэн юм.
Сэтгэгдэл (1)