
2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш террорист халдлагыг зөвхөн Аль-Кайда бүлэглэлээр төсөөлдөг байсан бол Нигерийн Боко Харам бүлэглэл удаа дараа хүчирхийлэл үйлдэн дэлхий нийтийг сандаргах болсон. Гэвч Африк тив хэд хэдэн хэт даврагч бүлэглэлийн орогнодог газар болон хувирчээ. Тухайлбал, Төв Африкийн бүгд найрамдах улсын Селекагийн босогчид нийслэл Бангуй хотын католик сүмд халдаж, 30 орчим хүнийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 28-нд гарсан юм. Энэ бүлэглэл 2013 оны гуравдугаар сард Засгийн газрыг түлхэн унагахаас өмнө Христийн шашинтнууд буюу Балакагийн босогчдын эсрэг тэмцэгчдийг хөнөөсөөр ирсэн юм. Сомалийн аль-Шабааб Кенид удаа дараа халдлага үйлдсэн, Аль-Кайдатай бүлэглэлтэй холбоотой бүлэглэл Сири, Йеменд харгислал үйлдэж буй зэргийг нэрлэж болно.
Сэтгэгдэл (1)