
АНУ-ын тагнуулын агентлаг интернэт хуудаснаас олон зуун сая хүний зургийг цуглуулж, террорист ажиллагаа явуулж буй хүмүүсийг таних зорилгоор ашигладаг мэдээллийн сангаа өргөжүүлж эхэлсэн байна. “Нью-Йорк Таймс” сонинд мэдээлсэнээр тагнуулын агентлаг өдөрт 55 мянган хүний зургийг цуглуулж байгаа гэнэ. Таныг олон нийтийн газар явж байхад зураг аваад хадгалдаг хэмээн бодож байгаа бол үүнд санаа зовох хэрэггүй. Тэд зөвхөн интернэт, кабелиар дамжуулан хүмүүсийн зургийг олж авдаг байна. Фэйсбүүк, Твиттер зэрэг олон нийтийн сайтуудаас зургийг нь авч, мэдээллийн санд оруулсан эсэхээ хэрэглэгчдэд мэдэгдэхгүй байгаа ажээ. Үүнийг АНУ болон түүний хамсаатнууд нууц төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж байгаа хэмээн судлаачид сэжиглэх болжээ.