Бразилийн иргэн, 25 настай Циан Гаучо Өмнөд Солонгосын залуучуудтай адилхан царайтай болох гэж нүд, хамар, урууландаа 10 гаруй удаа мэс хүргэжээ. Тэрээр үсээ будаж, нэрээ өөрчилсөнөөр танигдахын аргагүй болсон байна. Өмнөд Солонгост оюутан солилцоогоор очсон түүнийг Бразильдаа эргэж ирэхэд хүмүүс таниагүй ажээ. Циан гоо сайхны хагалгаанд 11,200 доллар зарцуулсан бөгөөд Ази царайтай болсондоо огтхон ч харамсахгүй байгаа гэнэ. Анхандаа ээж нь эсэргүүцэж байсан ч яваандаа бодлоо өөрчилсөн байна.





Сэтгэгдэл (9)