Мексикийн хамгийн баян хүн Карлос Слим газар доор дөрвөн давхар аквариум барьж, байгалийн ховор амьтдыг хамгаалах боломжийг бүрдүүлж өгсөнд нутгийн иргэд талархаж байна. Мехико хотод байрлах энэхүү аквариум нь Латин Америктаа томоохонд тооцогдох болжээ. Нийт 230 төрлийн 3,000 далайн амьтантай энэхүү аквариумыг тэрбумтан Карлос улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Цаашид 307 төрлийн 10 мянган амьтантай, жуулчдын анхаарал татсан газар болгохоор хичээж байгаа ажээ.








Сэтгэгдэл (1)