
Энэтхэгийн Хөдөөгийн хөгжлийн сайдаар шинээр сонгогдоод байсан Гопинатх Мунде Дели хотноо автомашины осолд орж, нас барлаа. Сайд төрөлх Махараштра мужруугаа айлчлахаар онгоцны буудал руу явж байхдаа өөр машинтай мөргөлдсөн байна. Ослын газар ирсэн түргэн тусламжийн эмч нар түүнийг сэхээх гэж оролдсон хэдий ч аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. 64 настай Мунде нь өнгөрсөн долоо хоногт шинээр сонгогдсон ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газраас сонгогдон ажиллаж эхэлсэн юм. Тэрээр хоёр удаа парламентын гишүүнээр сонгогдож, Махараштра мужийн орлогч сайдаар ажиллаж байв. Энэтхэгийн удирдагчид сайдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Энэтхэг нь дэлхийн хамгийн аюултай замтай улс бөгөөд 2012 онд автомашины ослоор 140 мянган хүн нас барсан гэсэн судалгаа бий.